8o
Улаанбаатар хот
mobile menu

ОХУ-ЫН МОСКВА ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ОЛОН УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛИМПИАДАД МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН СУРГУУЛИЙН 12-Р АНГИЙН 8 СУРАГЧ УЛААНБААТАР ХОТОО ТӨЛӨӨЛӨН АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2018-09-14 09:07:00

ОХУ-ынМосква хотноо зохион байгуулагдсан олон улсын шинжлэх ухааны олимпиададМонгол-Оросын хамтарсан сургуулийн 12-р ангийн 8 сурагч Улаанбаатар хотоо төлөөлж оролцон амжилт гаргалаа.

ОХУ-ын Москва хотноо 9-р сарын 2-ноос 9-ны хооронд Москва хотын Засгийн газар, Москвагийн Боловсролын газар зэрэг  11 байгууллагаас дэлхийн том хотуудын дунд 3 дахь жилдээ зохион байгуулсан олон улсын “ТретьяОлимпиада Мегаполисов” олимпиадад Улсын тэргүүний Монгол-Оросын хамтарсан сургуулийн 12-р ангийн 8 сурагч Улаанбаатар хотоо төлөөлж анх удаа оролцсон байна.

Энэхүү тэмцээнд Берлин, Бостон, Шанхай, Гонконг, Мадрид, Милан зэрэг 33 томоохон  хотын 300-аад шилдгийн шилдэг  сурагчдын 34 баг оролцож, хими, физик, математик,  мэдээлэл зүйн хичээлээр өрсөлджээ.

Багийн гишүүн Дамдинбаярын Хонгор нь энэ онд Вьеатнам болон Португал улсад зохион байгуулагдсан Олон улсын физикийн олимпиадад амжилттай оролцож тусгай байрт шалгарсан амжилтаа ахиулж, физикийн хичээлээр хүрэл медаль хүртсэн байна.

Багийн оролцогчид  байгаль, нийгэм, хүмүүнлэнгийн ухааны  суурь ойлголтуудыг суралцагчдад  гадаад  хэл  дээр  эзэмшүүлэх  арга барилыг хуримтлуулсан, өндөр зохион  байгуулалт, сахилга дэг журамтай, орчин үеийн хэрэгцээ  шаардлагад  нийцсэн  сургалтын  орчинтой, сургах  сурах  хөдөлмөртөө   хариуцлагатай  ханддаг,  дэг журам бүрдүүлсэн хүүхдийн хөгжил хүмүүжил, төгсөгчдийн  чанар, удирдлагын арга  туршлагаараа нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, орос хэлний төрөлжсөн үндэсний  хэмжээний загвар  сургууль-Монгол-Оросын хамтарсан сургуулиараа бахархаж, цаашид улам илүү их амжилт гаргаж сургуулийнхаа, Монгол улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулах болно гэв.

“3rd OLYMPIAD OF METROPOLISES”  ОРОЛЦОГЧ Д.Хонгорын сэтгэгдлээс...

Намайг Дамдинбаярын Хонгор гэдэг. Улсын тэргүүний Монгол-Оросын хамтарсан сургуулийн 12-р ангид амжилттай суралцаж байна.Манай сургууль орос хэлээр сургалтаа явуулж, англи хэлийг гүнзгийрүүлэн  судалж, япон, хятад, герман хэлийг сонгон үздэг нь олон талын өргөн хүрээтэй, шинжлэх ухаан ч  мэдлэг түлхүү  олж авах маш их давуу талыг олгодог.Мөн сурах арга барил эзэмшүүлэн бие даан ажиллах чадвар, дадал олгож сурагчдаа олон улсын хэмжээний тэмцээн уралдаанд тогтмол оролцуулж, олон амжилтыг дагуулсаар ирсэн.

Олон улсын олимпиадад  оролцох эрхээ авахын тулд нэрэмжит болондүүрэг,нийслэл, улсын олимпиадад шат дараалан амжилт гаргах хэрэгтэй байдаг тул багш нартайгаа шаргуу бэлдэж 2018 онд улсын физикийн олимпиадад анги дэвшин орж хүрэл медаль авснаар   Ази тивийн  физикийн олимпиадад оролцон  шалгарсан. Улмаар 7 сард Португал улсад зохион байгуулагдсан олон улсын физикийн олимпиадаас тусгай байр, 9-р сард ОХУ-ын Москва хотод зохиогдсон олон улсын олимпиадад оролцон хүрэл медаль авч амжилтаа ахиулж чадсан юм.Манай багийн  энэ амжилт сургууль болон багш нарын минь амжилт билээ. Биднийг  бүх талаар дэмжин тусалсан сургуульдаа талархлаа илэрхийлье.

Энэхүү олимпиадад  өмнө нь  оролцсон олон улсын олимпиад дээр танилцсан хүүхдүүдтэй (Москва, Турк, Гонгонг, Санкт-Петербург, Киргизстан )дахин  уулзсандаа тун их таатай байсан. Дараа дараагийн тэмцээнд Монгол улсын баг илүү их амжилт үзүүлнэ гэдэгт итгэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment