Монголын 3х3 сагсан бөмбөгийн хоёр баг хилийн чанадад хоёулаа хүрэл медалийн эзэд болсон байна.Тухайлбал, Казахстаны Астана хотноо болсон шилдэг 12 багийн тэмцээнд манай улсын Улаанбаатар баг хэсэгтээ гурав хожиж, шилдэг дөрөвт багтаж улмаар хагас шигшээд Японы шигшээ Токио багт хожигдсон ч хүрэл медалийн төлөө эзэн орны Алматы Жигалма багийг талбайд нь буулган авч гуравдугаар байрт шалгарчээ. Мөн эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн Г.Цэнгүүнбаяр болон Э.Чимэддолгор нар шидэлтийн тэмцээний аваргаар тодорсон байна.
Тэдний медалийн буухайг U18 насны шигшээ баг үргэлжлүүлж хөвгүүд урьдчилсан шатанд 4, үндсэн хэсэгт 2 хожиж хэсгээ тэргүүлэв. Улмаар хасагдах шатны эхний учраа Киргизийн багийг хялбархан хожиж хагас шигшээд шалгарсан. Харин Шинэ Зеландын хүчирхэг багтай тоглож хожигдол хүлээснээр хүрэл медалийн төлөө хүчирхэг Катарын багтай тоглосон юм.
Ингээд медаль хүртэх сүүлийн боломжоо манай залуус алдалгүй Катарын шигшээ багийг 21:15 харьцаатай дутуу гаргаснаар түүхэн хүрэл медалийн эзэд боллоо. Энэ тэмцээний турш жигд тоглолтыг үзүүлсэн Г.Ган-Эрдэнэ шилдэг билэгдлийн гурван тоглогчийн нэгээр нэрлэгджээ.
Манай 3Х3 сагсан бөмбөгийн 2 баг хүрэл медалийн эздээр тодорчээ
2018-09-10 18:00:00