8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол банк 915.3 грамм төрц алт худалдаж авчээ

2018-09-05 15:32:55

Монголбанк наймдугаар сард Увс аймгийн Тариалан сумаас олдсон 915.30 грамм байгалийн төрц алтыг худалдаж авчээ. Төрц алт нь байгаль дээр биежсэн хэлбэртэй, бусад эрдсийг өөртөө агуулсан үнэт металл бөгөөд Монгол Улсын Эрдэнэсийн санг баяжуулах зорилгоор худалдан авдаг юм. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс худалдан авсан дахин давтагдашгүй олдоц бүхий ховор тогтоцтой төрц алтыг Монгол Улсын Эрдэнэсийн санд хадгалдаг бөгөөд тус сангийн үзмэрийн танхимд олон нийтэд дэлгэн үзүүлдэг юм. 

Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн  5 дахь заалтыг үндэслэн Монголбанк байгалийн тогтоц буюу төрц хэлбэртэй алтыг 400 граммаас дээш жинтэй эсвэл онцгой сонин хэлбэр дүрстэй олдсон тохиолдолд жин харгалзахгүйгээр худалдан авдаг. Монголбанкинд тушаагдаж байгаа  алтны  дийлэнх нь сорьцолсон алт байдаг ч төрц алт цөөн хувийг эзэлж иржээ. Тиймээс аж ахуйн нэгж, иргэдийг энэ талын мэдээллээр хангаж,  олдсон төрц алтаа зах зээлийн ханшаас доогуур үнэлж, албан бусаар арилжаалахгүй байхад нь анхаардаг байна. Үүний  тулд Монголбанк зөвхөн сорьцолсон алт бус байгалийн өвөрмөц хэлбэр дүрсээр бусад эрдэс баялгийн элементүүдийг шингээн биежсэн төрц алтны худалдан авалтыг идэвхжүүлж, Монгол Улсын Эрдэнэсийн санг аривжуулахад алт олборлогчдын оролцоог нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байгаа ажээ. Алт олборлогчид төрц алт олборлосон тохиолдол бүрт Лондонгийн үнэт металлын биржийн тухайн өдрийн ханшаас 10 хувиар илүү үнээр Монголбанкинд худалдах бүрэн боломжтой.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Sain uu
2018/09/07 183.240.20.31
  • Recent
  • Most Read
  • Most Comment