XVIII Азийн наадмын эрэгтэйчүүдийн Марафон гүйлтийн төрөлд Монгол Улсын тамирчин Б.Сэр-Од 2:23:42 цагийн амжилтаар тавдугаар байранд шалгаран оржээ. Нэгдүгээр байранд Япон улсын тамирчин Иноуэ Хирото 2:18:22 цагаар алтан медалийг хүртсэн байна.
Харин өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн Марафон гүйлтийн төрөлд Монгол Улсын тамирчин Б.Мөнхзаяа 7-р байрт шалгараад байна.