Сурагч бүрийн хүсэн хүлээдэг хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдлээ. Энэ жилийн есдүгээр сарын 1-н бямба гаригт таарч байгаа.
Үүнтэй холбоотойгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамнаас тодруулахад “Хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-нд буюу бямба гаригт болно. Харин есдүгээр сарын 3-нд буюу даваа гаригт хичээл эхэлнэ” гэлээ. Тэгэхээр их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүд албан ёсны хичээлийн шинэ жилийн нээлтээ уламжлал ёсоор есдүгээр сарын 1-ндээ хийж, албан ёсны хичээлийг есдүгээр сарын 3-нд эхлүүлэх юм байна.