Улсын бүртгэл, статистикийн газар (УБСГ)-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулах хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сард 6304 хүүхэд мэндэлсэн гэлээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 417 буюу 6.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин өнгөрсөн сард 121 нярай, 5 хүртэлх насны 140 хүүхэд энджээ. Энэ нь нярайн эндэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 2.5-иар өсч, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 0.7 хувиар буурсан үзүүлэлт юм.
121 нярай, 5 хүртэлх насны 140 хүүхэд энджээ
2016-02-16 12:15:00