Хятадад “Зика” вирусийн халдвар авсан анхны бөгөөд цорын ганц хүнд тооцогдож байгаа тус улсын иргэний уг вирусээр үүсгэгдсэн өвчин нь эдгэрчээ. “China Daily” сонинд мэдээлснээр, 34 настай эрэгтэй ням гарагт эмнэлгээс гарсан байна. Хятадын зүүн нутгийн Зянси мужийн Ганьсянь хошууны оршин суугч хилийн чанадад байхдаа халдвар авсан бөгөөд өвчний шинж тэмдэг эх орондоо ирснийх нь дараа илэрчээ. Хятадын уур амьсгалын нөхцөл ерөнхийдөө “вирусийн нянг тээгч “Aedes aegypti” төрлийн шумуулд тохиромжгүй учраас” өвлийн улиралд уг вирусийн халдвар тархах эрсдэл маш бага гэж тус улсын эмч нар үзэж байгаа аж.
“Зика” вирусийн халдвар авсан Хятадын иргэн эдгэрчээ
2016-02-16 10:14:00