8o
Улаанбаатар хот
mobile menu

Тавантолгойн хувьцааны үнэ өсчээ

2018-08-09 12:55:00

Монголын хөрөнгийн бирж өчигдөр I, II, III ангиллын 17 хувьцаат компанийн 647,742 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 3 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс  “Тавантолгой” (TTL+5.45%) болон “Монголын Цахилгаан Холбоо” (MCH+4.28%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Ноёт Хайрхан” (NIE-12.50%) болон “Гермес Центр” (HRM-1.43%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 281 ширхэг үнэт цаасыг 28.2 сая төгрөгөөр арилжаалагдсан байна. Энэ өдөр “TOP 20” индекс 19369.82 нэгж болж 1.39 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,372,147,248,938.99 төгрөг боллоо. 

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment