Xөвсгөл аймгийн Галт сумын уугуул, жүдо бөхийн ОУХМ, ШШГЕГ-ийн "Сүлд" биеийн тамир спорт хорооны дарга, аймгийн арслан А.Давааням аймгийнхаа бүтэн өнчин болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд сурагчийн дүрэмт хувцас бэлэглэжээ. Тэрбээр өнгөрсөн жил ч хүүхдүүдийг ийнхүү баярлуулж байсан юм.
Түүнчлэн Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт Япон улсад үйлдвэрлэсэн тэргэнцрийг мөн бэлэг болгосон байна.