8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон сууцны үнэ буурсаар байна

2016-02-15 11:37:00

Монголбанкны захиалгаар үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг хийж танилцуулдаг.  Тэд өнөөдөр Орон сууцны үнийн индексээ танилцууллаа. Судалгаагаар ОСҮИ өнгөрсөн арванхоёрдугаар сард 5.5 хувьтай гарчээ.

  • Өмнөх сараас -1.1 хувиар буурсан,
  • Оны эхэн үетэй харьцуулахад -11.3 хувь,
  • Өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -11.3 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 19.1 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сараас -0.5 хувиар буурсан бол оны эхэн үетэй харьцуулахад -6.1 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -6.1 хувиар буурчээ.

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үе буюу 2013 оны 1 сарын үзүүлэлтээс доошоо орж -1.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.1 хувиар, оны эхэн үеэс -15.2, өнгөрсөн оны мөн үеэс -15.2 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

Нэгдсэн

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

5.5%

19.1%

-1.5%

Өмнөх сартай харьцуулахад

-1.1%

-0.5%

-1.5%

Оны эхэнтэй харьцуулахад

-11.3%

-6.1%

-15.2%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-11.3%

-6.1%

-15.2%

Энэ тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулахаар зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин нийт 5153 орон сууцны мэдээллийг хамруулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
hudlaa hudlaaa 3 dahin usgij huusruulj baahan shulaa hiichiheed odoo bolohoor buurch bna gej buu teneg hun huurch bgaa yum shig yariad baihaa bolil doooo
2016/02/15 103.17.108.42
ОРОН СУУЦНЫ ҮНИЙГ БАРИЛЫН КОМПАНИУД ХИЙ ХӨӨРӨГДӨЖ, АРД ТҮМНИЙГ ОЛОН ЖИЛ ШУЛСАН. БОДИТ БАЙДЛААР 1М2 БАЙРНЫ ҮНЭ 305.0-500.0 МЯНГАН ТӨГРӨГ БАЙХАД 1-3 САЯ БОЛГОЖ ЗАРДАГ ШУНАЛАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. АРД ТҮМЭН АВАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ.
2016/02/15 103.17.108.42
Их барилгын ажил өрнөсөн сүүлийн 10 гаруй жилд хот суурин газруудад, ялангуяа Улаанбаатарт, барилгын компаниуд, бас дундаас нь ашиг хайдаг байрны ченжүүд ч тодорхой хэмжээгээр хөлжсөн нь мэдээж. Одоо харин та нар минь, наанадаж “Шунал ихэдвэл шулам болно”
2016/02/15 103.17.108.42
барилгын компаниуд төрөөс орон сууцны үнийг тогтворжуулах гэсэн сайхан нэрээр зээл авчихаад 1м2-ыг нь 1.5-3.0 сая төгрөгөөр зарж байгаа нь орон сууцны бодит үнийг 100-200%-иар хөөсрүүлэн өсгөж, ард олныг шулан мөлжиж байна. Энэ байдлыг ченж нар ч овжин аш
2016/02/15 103.17.108.42
баатар
Орон сууцны үнийн хөөсрөлт, хөөрөгдөлтийг зогсооё Нийтэлсэн: 2015-10-28 07:01:37 Өнөөгийн Монголын улс төрийн байдал нь ороо бусгаа, эдийн засгийн өсөлт нь зогссон, албан тушаалнууд нь авлигад идэгдсэн энэ цөвүүн цаг дор жирийн ард олны амьдрал дорой
2016/02/15 103.17.108.42
ЖАМСРАН
ХУДЛАААА Ш ТЭЭ ЯГ АВАХ ГЭЖ БАЙГАА ХҮМҮҮС Л САЙН МЭДЭЖ БАЙГАА ТӨСӨХЗАМААС УРШАА 3 САЯААС БУУХГҮЙ БАЙГАА ЦӨӨН ХЭТ ТОМ ТАЛБАТАЙ НЬ ЖООХОН ХЯМД БАЙНА
2016/02/15 103.17.108.42
ОРОН СУУЦНЫ ҮНИЙГ БАРИЛЫН КОМПАНИУД ХИЙ ХӨӨРӨГДӨЖ, АРД ТҮМНИЙГ ОЛОН ЖИЛ ШУЛСАН. БОДИТ БАЙДЛААР 1М2 БАЙРНЫ ҮНЭ 305.0-500.0 МЯНГАН ТӨГРӨГ БАЙХАД 1-3 САЯ БОЛГОЖ ЗАРДАГ ШУНАЛАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. АРД ТҮМЭН АВАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ.
2016/02/15 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment