СТА Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар хамтын амьдралаа ил болгож, олны өмнө ил, тод болжээ. Хайртай найзынхаа нөхрийг салгаж авч суусан гэх муу нэр зүүсэн Х.Мөнгөнцэцэг төрсөнийхөө дараа шинэ уран бүтээлээ хийж эхэлсэн. Түүний дуулсан “Хожуу бодлын салхи” дууг нь нөхөр Б.Болд хөгжмийг нь хийж найруулсан бөгөөд саяхан амраг хосууд хамтарсан шинэ уран бүтээлээ гаргаад байгаа юм. Мөн хос дуучид маань өнгөрсөн амралтын өдөр болсон Булган аймгийн 80 жилийн ойд хамтдаа очиж, ая дуугаа өргөсөн байна.
Дуучин, СТА Б.Болд “Би Булганы Хялгант тосгонд төрж өссөн. Нутгийнхаа ойн баярт гэр бүлийнхээ хамт ирсэн сайхан байна. Ая дуугаа өргөлөө” хэмээн ярьж байгаа нь телевизээр ярилцлага өгсөн байна.