ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын нэрт дасгалжуулагч агсан Дмитрий Коркиний нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын тэмцээн 2008 оноос хойш ОХУ-ын Саха хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг билээ. 11 дэх удаагийн тэмцээн есдүгээр сарын 6-9-нд болох бөгөөд нэрт дасгалжуулагчийн 90 насны ойд зориулж зохион байгуулахаар төлөвлөжээ. Якутын чөлөөт бөхийн холбоо тэмцээний шагналын санг өсгөж, нийт 180 мянган ам.доллар болгосон байна. Энэ нь чөлөөт бөхийн олон улсын тэмцээнүүдээс хамгийн өндөр шагналын сантай тэмцээн болж байна. Тодруулбал, энэ жилийн Коркиний нэрэмжит тэмцээний алт долоо, мөнгө тав, хүрэл медальтан гурван мянган “ногоон”-ы мөнгөн шагналыг гардана.
Якутууд нэрт дасгалжуулагчийнхаа тэмцээний шагналын сангаа өсгөв
2018-07-28 11:19:00