Энэ оны 7 дугаар сарын 15-22-ны өдрүүдэд Иран улсын Тегеран хотод Олон улсын Биологийн 29 дүгээр олимпиад зохион байгуулагджээ. Олимпиадад 130 гаруй орон оролцсоноос Д.Нарангарвуу ахлагчтай Монголын баг Хүрэл медаль хүртсэн байна. Мөн багийн гишүүн Амарсанаагийн Ашид, Бямбаа овогтой Билгүүн нар нийт 261 оролцогчоос гуравдугаар байранд жагсаж Хүрэл медалийн эзэд болцгоожээ. А.Ашид Орчлон сургуулийн 11 дүгээр анги, Б.Билгүүн Болор сургуулийн 12 дугаар ангийн сурагчид аж.
Эх орныхоо хөгжил, эрүүл энхийн манаанд зогсох монгол сурагчид маань энэ мэтээр амжилт гаргаж дэлхийд гайхагдсаар байна. Харин бид хэдий болтол бөхийг тахин шүтэж амьдрах вэ. Эрдэм боловсролоороо дэлхийг гоёж, Монголынхоо нэрийг дуурсгаж буй авьяаслаг хүүхдүүдээ төрөөс урамшуулдаг нэгдсэн бодлого үгүйлэгдэж байгааг энд дурдая.
Медалийн эзэддээ нийт монголчуудынхаа өмнөөс баяр хүргэж талархал илэрхийлье