8o
Улаанбаатар хот
mobile menu

ДАШТ: Хорватын шигшээ баг түүхэндээ анх удаа финалд шалгарлаа

2018-07-12 09:34:58

ДАШТ-ий хагас шигшээ тоглолт үргэлжилж өнөөдөр шөнийн 02:00 цагаас Москва хотын Лужникий цэнгэлдэх хүрээлэнд шигшээ тоглолтын эрхийн төлөө Англи, Хорватын шигшээ багийн тоглолт болж өнгөрлөө.  Тус хоёр баг өмнө нь 2004 оны ЕАШТ нэг удаа тааран тоглож Англи 4-2 харьцаатай ялалт байгуулж түүхтэй. 2004 оноос хойш дахин учраа таарч ширүүхэн өрсөлдлөө. 

Тоглолтын эхний хагаст Английн шигшээ баг давамгайлж, тав дахь минутад эхний гоолыг Хорватын хаалганд оруулж өрсөлдөгчиддөө ширүүхэн цохилт өгсөн. Хоёрдугаар үеэд Хорватын шигшээ баг сөрөг довтолгооныг амжилттай хийж, 68 дахь минутад хагас хамгаалагч Иван Перишич гоол оруулж,  тоглолтын тооны харьцааг тэнцүүлээд авсан. Тоглолтын үндсэн цаг 1:1-ээр тэнцээгээр өндөрлөж, шүүгч нэмэлт 30 минут сунгасан бөгөөд  Хорватын довтлогч Марио Манжукич 109 дэх минутад  гоол хийж багтаа ялалтыг авчирсан байна. Ийнхүү Хорватын шигшээ баг түүхэндээ анх удаа финалд шалгарч, Францтай аваргын төлөө тоглохоор шалгаран үлдлээ.

Английн шигшээ баг хэсэгтээ хожигдож байсан Белгитэй хүрэл медалийн төлөө тоглоно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment