Оросын шигшээ баг долоодугаар сарын 7-ны өдөр шигшээ наймд Хорватын багтай тоглож, торгуулийн цохилтоор хожигдсон билээ. Оросын хөл бөмбөгийн шигшээ баг Сочи хотод Хорваттай хийсэн тоглолтынхоо дараа нийслэл Москвад очиход хөгжөөн дэмжигчид нь халуун дулаанаар угтан авч, хөгжөөн дэмжигчид нь хөл бөмбөгчдөө үндэсний баатрууд хэмээн талархал хүндэтгэлтэйгээр хүлээн авсан байна. Шигшээ багийнхан үзэгчдэдээ дэмжсэнд талархлаа илэрхийлсэн.