Монгол улсын заан Б.Пүрэвсайханыг Допингийн эсрэг үндэсний төв олон улсын болон дотоодын шүүхэд өгч шалгуулахаар болсон байна. Улсын заан Б.Пүрэвсайхан Допингийн эсрэг үндэсний төвийн дээжүүдэд шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг БНСУ-ын хяналтын лабораторид захидал бичиж, Монголын Допингийн эсрэг үндэсний төвийг худал дүгнэлт гаргадаг хэмээн бичсэн аж. Тиймээс энэ асуудлаар ДЭҮТ-ийнхөн түүнийг шүүхэд өгснөө “Фэйсбүүк” дэх албан ёсны хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.