Тулгар төр байгуулагдсаны 2227 жил, Их монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадам өнгөрсөн бямба гарагт Урианхай сурын харваагаар эхэлсэн. Харин өчигдөр Буриад сурын харваа үргэлжлэн явагдлаа.
Ингээд урианхай болон буриад сур харвааны дүнг танилцуулъя
Буриад сурын харвааг Н.Алтантулга, Ж.Нямдаваа нар тэргүүллээ
Буриад сурын харваанд нийт 160 харваач оролцож онч мэргэнээ сорьсноос:
Эрэгтэйчүүдээс
- Нармандах Алтантулга 61/2 Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Алдар ЖЕМ багийн харваач
- Банзрагчын Пүрэвсүрэн 60/5 Дорнод аймгийн Баяндун сумын уугуул, Сүхбаатар дүүрэг Алтандуулга багийн харваач
- Ойдовын Сүхбаатар 60/5 Дорнод аймгийн Баяндун сумын уугуул Буриад сурын гарамгай харваач
- Заграагын Нямсүрэн 60/2 – Баян-Өлгий аймгийн Бугат сумын харъяат Цамбагарав Өгөөж ХХК-ний харваач
- Чийбаатарын Жаргалсайхан 59/8 Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, Гүртбогд компаний харваач
Эмэгтэйчүүдээс
- Жүгдэрхүүгийн Нямдаваа 60/4 Хөвсгөл-Алтандуулга ХХК-ийн харваач,
- Дашцогзолын Эрдэнэтуяа 58/3 Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Петровис компаний харваач, Үндэсний сурын даян мэргэн, Буриад сурын спортын мастер
- Батсүхийн Ганчимэг 56/1 Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Баян Улзын Хишиг хоршооны харваач
- Мөнхболдын Мөнхцэцэг 54/3 Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул Багануур дүүрэг Уурхайчин багийн харваач
- Батын Бутваан 53/3 Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, Хан-Уул дүүрэг ПЕТРОВИС компанийн харваач МУ-ын мэргэн
Спортын мастер болзол хангасан харваачид
- Говь-Алтай аймгийн Төгрөг сумын уугуул Засагт Хан клубийн харваач Чойжилсүрэнгийн Мөнхжаргал 57 оноогоор
- Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харваач Баттөмөрийн Мөнхбамбар 58 оноогоор
- Дорнод аймгийн Чулунхороот сумын уугуул ШШГЕГ-ын Сүлд спорт хорооны харваач Сайнбаярын Энхмөрөн 57 оноогоор
- Баян-Өлгий аймгийн Бугат сумын харъяат Цамбагарав Өгөөж ХХК-ний харваач Сүхбаатарын Саруул-Эрдэнэ 57 оноогоор
Спортын дэд мастерын болзол хангасан
- Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул Адуунчулуун ХК-ы харваач Доржийн
- Батдорж 56 оноогоор
- Төв аймгийн Жаргалант сумын уугуул ОБЕГ-ын Аврагч Спорт хороо, Эрч клубын харваач Сүрэнжавын Ариунбат 56 оноогоор
- Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат Баян Улзын Хишиг хоршооны харваач Батсүхийн Ганчимэг 56 оноогоор тус тус болзлыг хангалаа.
Урианхай сурын харваанд Т.Очироо түрүүлэв
Урианхай сурын харваанд нийт 185 харваач оролцож онч мэргэнээ сорин өрсөлдлөө.
Дүн:
- Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Тагнуулын Eрөнхий газрын харваач Төхөөний Очироо 27 онож түрүүлж "Урианхай сурын мэргэн" цолны болзол хангав.
- Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Алдар Жeм багийн харваач Батаагийн Баярсайхан 25 онож 2-р байр
- Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Урианхай сурын мэргэн Цэвээндоржын Батзориг 24 онож 3-р байр
- Ховд аймгийн Дуут сумын уугуул Шийлэгийн Баянмөнх 24 онож 4-р байр
- Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул МОНДЭ багийн харваач Хөхийн Бямбажав 24 онож 5-р байр тус тус эзэллээ.
Урианхай харваанд Монгол Улсын спортын мастер цолны болзлыг Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул Алдар Жeм багийн харваач Нармандахын Алтансүх, спортын дэд мастерийн болзлыг Ховд аймгийн Дуут сумын харваач Мөнхнасангийн Гансүмбэр, Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул МОНДЭ багийн харваач Амаржаргалын Артаг, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харваач Цэлгэрсүрэнгийн Хилчинхүү, Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул Сүлд спорт хорооны харваач Баастын Мөнхбаяр нар тус тус хангажээ.
Эх сурвалж: Монголын үндэсний сурын холбоо