Дэлхийн оддыг Монголын тайзнаа авчирдаг, хамгийн их үзэгчтэй шоу нэвтрүүлгийг “Боловсрол” телевизийн уран бүтээлчид хүргэж байгаа билээ. Нидерланд Улсын “Эндемон Шайн” группийн албан ёсны эрхтэйгээр хүргэж байгаа энэ удаагийн шоуны ялагч өнөөдөр орой тодрох юм.
Нийт найман оролцогч өрсөлдсөнөөс хоёр нь өнгөрсөн долоо хоногт гэртээ харьсан. Одоо зургаан оролцогч үлдээд буй. Тодруулбал, A-Sound хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, ая зохиогч, дуучин Б.Нацагдорж, “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа, “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, загвар өмсөгч Ж.Энэрэл, дуучин, жүжигчин Ч.Очгэрэл нарын дунд ялагчийн төлөөх өрсөлдөөн өрнөнө.
Шоу “Боловсрол” суваг телевизээр өнөөдөр 20.00 цагаас шууд цацагдана.