Дэлхийд данстай Монголын дуурийн дуучин МУГЖ Г.Ариунбаатар Үндэсний их баяр наадмаар буюу энэ сарын 12-ны орой 21.00 цагт наадамчин олондоо зориулан Д.Сүхбаатарын талбайд “Монгол сонгодог” гала тоглолтоо тоглох гэж байна.
Түүний хувьд “Монголын тал нутаг” дууг дуулаад удаж байгаа бөгөөд энэ тал дээр асуудал гарчээ.
Тухайлбал, энэ дууг яруу найрагч З.Түмэнжаргал зохиосон бөгөөд Г.Ариунбаатар энэ дууг дуулахдаа зөвшөөрөл аваагүй аж.
Энэ талаар З.Түмэнжаргал сангийн ажилтан, түүний хүү “Дуучин Г.Ариунбаатар та З.Түмэнжаргалын “Монголын тал нутаг”дууг ямар нэг байдлаар дуулах бол З.Түмэнжаргал сантай гэрээ байгуулж зөвшөөрөл авах ёстойг анхаарна уу.
12 болон 3 сард уулзах санал тавьсан боловч та ирсэнгүй. Сая утсаар ярихад зөвшөөрөл авахаас татгалзаж байгаа гэдгээ илэрхийллээ. Гэрээгээ байгуулаад ном ёсоор нь явбал бусаддаа ч үлгэр дууриал болох юм. Та Монголдоо нэг дууг дор хаяж 3-5 саяаар дуулж байгаа. Шүлгийн зохиогчийн эрхэд оногдох хувийг нь З.Түмэнжаргал санд төлөөд явна уу. З.Түмэнжаргал сан нь миний аав яруу найрагч З.Түмэнжаргал амьд ахуйдаа хүүхдийн уран бvтээлийг дэмжих зорилготойгоор өөрөө байгуулсан юм” хэмээн бичжээ.