Нийтийн дуучид дундаа нэлээд “асуудалтай” байгаа хоёр бол яах аргагүй СТА Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр юм. Оны эхээр хүүтэй болсон тэд хамтын амьдралаа эхлүүлсэн бөгөөд одоо бүр ил цагаандаа гарчээ. Хамтдаа хөтлөлцөж гүйгээд, шинэ уран бүтээлдээ шаргуу орсон бололтой. Хайртай найзынхаа нөхрийг салгаж авч суусан гэх муухай нэр зүүсэн Х.Мөнгөнцэцэг шинэ уран бүтээлээ гаргажээ. Түүний дуулсан “Хожуу бодлын салхи” дууг нь нөхөр Б.Болд хөгжмийг нь хийж найруулсан гэнэ.
Энэ дууны араас удалгүй амраг хосууд хамтарсан шинэ уран бүтээлээ гаргажээ. Дуу нь PM-ээр хит болж байгаа бөгөөд сонссон хүмүүс “Сонсголонтой сайхан дуу дуулжээ” гэх ч зарим нь “Мөнгөнцэцэг Чулуунчимэгт хүрэхгүй юм байна. Анхны юм гэдэг үнэ цэнэтэй. Болд Чулуунчимэг хоёрыг л ард түмэн сонсоно доо” хэмээн амьдралыг нь дүгнэж цэгнэж, шүүж сууна.
Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр хамтарсан шинэ уран бүтээлээ гаргажээ
2018-06-30 15:49:26