Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд хэт халах төлөвтэй байна. Тиймээс уншигч та бүхэнд наранд цохиулахаас сэргийлэх дараах зөвлөмжийг хүргэж байна.
Урьдчилан сэргийлэлт :
Амралт зугаалгын үе эхэлсэнтэй холбогдуулан иргэд халуун нар төөнөж байгаа энэ үед наршихаас сэргийлэхдээ дараах арга хэмжээг авна.
- Даралт ихтэй, нас өндөр, хүүхэд багачууд, бие тааруухан, ядаргаа ихэссэн, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг хүмүүс гэрээс гарахыг аль болох зайлсхийх
- Нарны малгай өмсөх, нарны хамгаалалтай шүхэр хэрэглэх
- Шингэн ус сайн уух
- Хурц нартай үед наранд удаан хугацаагаар явахгүй байх
Илрэх шинж тэмдэг:
- Бие суларч тамир тэнхээ алдах
- Толгой эргэж, өвдөх
- Биеийн халуун нэмэгдэх
- Цээж багтран амьсгаа цухалдах
- Царайны өнгө цонхийж цайх,
- Бөөлжис хүрч, дотор муухайрах
- Хөлс гарах нь багасах/ ихсэх/
- Нүүр чинэрэн улайж, цээж багтран амьсгаа цухалдах
Авах арга хэмжээ:
- Сэрүүхэн нам тайван газарт шилжүүлэн амруулах,/ Сүүдэрт, сэрүүн өрөөнд гэх мэт /
- Бүлээн шингэн уулгах / чихэртэй ус, цэвэр ус /
- Хүйтэн жин тавих
- Арьсны нимгэн хэсэгт хүйтэн жин тавих /мөстэй уут тавих юм уу спиртээр биеийг нь арчих/
- Массажилж, иллэг хийж , цусны эргэлт нь зогсохоос сэргийлэх хэрэгтэй.