Монголын циркийн хөгжлийн төв, “Модерн цирк” төвийн уран нугараачид ОХУ-д болсон олон улсын хүүхэд залуучуудын наадамд амжилттай оролцож, шилдгийн шилдгээр шалгарчээ.
Тодруулбал, Буриад улсын Улаан-Үд хотод энэ сарын 18-25-нд болсон “Дэлхий ертөнц ба циркийн ялалтууд” наадамд Монгол Улсын СГЗ, Буриад улсын Төрийн шагналт Ц.Сэлэнгийн удирдсан Монголын цирк хөгжлийн төвийн уран нугараачид “Аватар” үзүүлбэрээрээ Гран при шагнал хүртжээ. Мөн “Модерн цирк” төвийн уран бүтээлчид амжилттай оролцож, хоёрдугаар байр эзэлсэн байна.