Эрэгтэй охин гэх өвөрмөц нэртэй уран сайхны кино удахгүй нээгдэх талаар киноны уран бүтээлчдээс товч мэдээлэл авлаа.
Тус кино нь бодит хүний амьдралаас сэдэвлэн бүтээсэн бүрэн хэмжээний уран сайхны кино ба тун удахгүй нээлтээ хийхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа юм байна.
Эрэгтэй охин УСК нь өнөөгийн нийгмийн байдлыг бодит амьдралаас сэдэвлэн уран сайхны найруулгын аргаар үзүүлэх ба үзэгчдийн хүлээлт өндөр байна.
Мөн тус киноны гол дүрийн жүжигчин Б.Хулан “Эсрэг хүйсний дүрд тоглох нь хэцүү ч хөгжилтэй байсан” гэсэн бол киноны ерөнхий найруулагчаар ажилласан найруулагч А.Алтанхундага “Тохирох чадварлаг жүжигчин олохын тулд хагас жилийг зарцуулсан” тухайгаа хуваалцсан юм.