Өмнөх парламентын үед УИХ-ын гишүүн асан Д.Ганбат Баянхонгорт өөрийнхөө зурагтай 40-ийн бидон тараагаад, “Бидон” Ганбат нэр, хоч зүүсэн. Түний дараагаар Говь-Алтайн Засаг дарга асан О.Амгаланбаатар цэвэр усны саван дээр өөрийнхөө зурагтай шошго наагаад “Шошго” Амгаланбаатар гэдэг нэртэй болж байв. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ч мөн цэвэр усны саван дээр өөрийнхөө зургийг нааж бас үзсэн.
Энэ мэт манай өмнөх парламентчдын хошин түүх их.
Тэгвэл энэ парламентад үе, үе шуугиан тарьж олныг баясгадаг гишүүн нь Өмнөговиос сонгогдсон Л.Энхболд гишүүн боллоо. Тэрбээр өнгөрсөн жил аймгийнхаа наадам дээр өөрийнхөө зурагтай жааз тараагаад “Жааз” Л.Энхболд гэх хочтой болж байв.
Саяханыг хүртэл "Жааз" хочтой явсан тэрбээр одоо "Хаан" хочтой болов. Тодруулбал, тэрбээр Өмнөговь аймгийн Говь гурван сайхан уулын төрийн тахилгат хайрханы тэнгэрийг тайх ёслолд оролцож яваад ийн хочийг зүүх болсон байна. Уг нь түүний оронд Ерөнхийлөгч Х.Баттулга энэ суудалд суух байсан ч тэрбээр энэ үйл ажиллагаанд оролцохоос татгалзсан байна. Ингээд нутаг, орноо төлөөлөн төрийн хамгийн том албан тушаалыг хашиж буй Л.Энхболд энэ суудалд суужээ. Хэдий төрийн тахилга ч хэт тансаг, чамин ширээ сандал бусдаас онцгойрон ялгарах гэсэн үйлдэл нь эрхэм гишүүнийг ийнхүү хэл аманд өртүүлсөн бололтой.
Ямартай ч УИХ-ын гишүүний энэхүү зураг олон нийтийн сүлжээнд иргэдийн эгдүүцэл, инээд, шүүмжлэлийг нэгэн зэрэг хүргээд байна.