ОХУ-д хөлбөмбөгийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ид болж буй энэ үед Монголын уулчид Алтайн нурууны салбар уулс Хөх Сэрхийн нурууны ноён оргилд далайн түвшнээс дээш 4127 метрийн өндөрт хөлбөмбөг тогложээ. Уулчид мөнх цаст оргилд авиралт хийж, хамт олноороо хүслээ биелүүлээд одоо гэртээ ирж яваа аж.