Монгол улсын хэмжээнд жилд дунджаар элэгний хорт хавдрын 1800 тохиолдол шинээр бүртгэгддэг бөгөөд элэгний хавдрын өвчлөлөөс үүдэлтэй нас баралтын түвшнээр дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг байна.Элэгний өвчлөл үүсгэж буй гол шалтгаан нь буруу хооллолт болон архины хэтрүүлсэн хэрэглээ нь байдаг хэмээн НЭМГ-аас мэдээлжээ. Иймд удахгүй болох сар шинийн баярын өдрүүдэд өөх тос ихтэй хоол идэх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс татгалзахыг тус газраас зөвлөлөө.
Жилд элэгний хорт хавдраар 1800 хүн шинээр оношлогдож байна
2016-02-09 16:40:00