Дэлхийн олон зуун сая хүмүүсийн хүсэн хүлээсэн спортын төрлүүдээс хамгийн олон үзэгчтэй, хөгжөөн дэмжигчидтэй хөлбөмбөгийн "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" ОХУ-д эхэллээ. Дөрвөн жилд ганцхан удаа болдог ДАШТ-д тив тивийн 32 улсын шигшээ багууд хүрэлцэн ирээд байна. Хөл бөмбөгийн ДАШТ-ийг угтсан ГАЛА ТОГЛОЛТ Улаан талбайд боллоо. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантино, Боливийн Ерөнхийлөгч Эво Моралез, Панамын Ерөнхийлөгч Хуан Карлос Варела зэрэг гадаадын зочид төлөөлөгчид оролцжээ.