8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Гангаамаа “Алуурчин” ууланд авирна

2018-06-13 09:43:24

Монгол Упсын Гавьяат тамирчин, “Seven summit”-ын эзэн Б.Гангаамаа К2 уулын авиралтаа эхлүүлэх гэж байна. Биеийн тамир, спортын газрын удирдлагууд түүнд төрийн далбааг өнөөдөр гардуулж өгөх юм. Пакистаны нутаг дэвсгэр, Каракорум нуруунд орших К2 оргилыг уулчид “Алуурчин” уул гэдэг. Догшин, сүрлэг энэ оргил Хятад, Пакистаны хилийн заагт, далайн төвшнөөс дээш 8611 метрийн өндөрт оршино. К2 ууланд авирах хамгийн тохиромжтой хугацаа нь зургаадугаар сар байдаг аж.

К2 уулын авиралт дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт бичигддэг байна. Энэ уул дэлхийн уулчдын авирахыг хүсдэг уулын нэг боловч хамгийн их эрсдэлтэй гэдгийг олон улсын шинжээчид тогтоосон. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment