“Боловсрол” телевиз “Endemol shine group”-ын албан ёсны эрхтэйгээр хүргэж буй “Яг түүн шиг-3” шоуны зургаа дахь дугаар үзэгчдийн хүртээл боллоо. Шоуны зургаа дахь дугаарын ялагчаар загвар өмсөгч О.Билгүүн шалгарлаа. Тэрээр өчигдрийн дугаарт Өмнөд Солонгосын жүжигчин, дуучин Rain-ын дүр хувирч түүний “”Love song” дууг яг түүн шиг дуулж, шүүгчид болон оролцогчдын өгсөн нийлбэр дүнгээр хамгийн өндөр саналыг ялагч аар тодров.