8o
Улаанбаатар хот
mobile menu

Амралтын өдөр орж байгаа сургуулиудад сануулга өгчээ

2016-02-05 18:04:00

 Цагаан битүүний өдөр ирэх даваа гаригт тохионо. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн зарим сургууль хоёрдугаар сарын 8-ны буюу битүүний өдрийн хичээлийг маргааш буюу бямба гаригт нөхөж заах шийдвэрийг гаргаад байна. Тэгвэл уг шийдвэрийг Нийслэлийн боловсролын газар буруутгаад байгаа юм. Албаныханы хэлж буйгаар "Манай байгууллагаас болон нийслэлийн Засаг даргын Тамгын газраас битүүний хичээлийг бямба гаригт нөхөх шийдвэрийг  албан ёсоор гаргаагүй. Харин тухайн сургуулийн захирал эрхлэгч нарын шийдвэр байх. Хичээлийг наашлуулж нөхөх нь зөв шийдэл биш. Ийм шийдвэр гаргасан сургуулиудад сануулга өгч байгаа  гэсэн хариуг өгч байна" гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
ихэвчлэн битүүнийх биш шинийн 4-ны хичээлийг л урагшлуулж байгаа. Тэр нь ч дээр шүү дээ. Цагаан сарын эхний ажлын өдөрт хэдэн хүн ажилдаа ирдэг билээ
2016/02/06 103.17.108.42
Irgen
Zohitsood orj bwal hend hamaatain
2016/02/06 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment