8o
Улаанбаатар хот
mobile menu

Чиндаогийн гран при өнөөдөр эхэлнэ

2015-11-20 10:09:00

Чиндаогийн Гран Прид Монголын 19 бөх зодоглоно. Чиндаогийн Гран При тэмцээн 2015 оны арваннэгдүгээр сарын 20-ний өдөр буюу өнөөдөр Улаанбаатарын цагаар 11:30 минутаас эхлэнэ. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг-ын барилдаанууд явагдах юм. Харин медалийн төлөөх барилдаануудыг 17:00 цагаас Sport box HD, ETV HD, C1 телевизүүдээр эх орон даяар шууд дамжуулан хүргэх болно.

Чиндагийн Гран Прид зодоглох тамирчид Хилчин спорт хороо болон жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Гантөмөрийн Дашдаваагийн удирдлагад барилдана.
Эрэгтэй:
60 кг-д ОУХМ Ганболдын Хэрлэн /"Женко" клуб/
ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар /ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо/
66 кг-д ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг /"Хилчин" спорт хороо, "Женко" клуб/
ОУХМ Батцэцэгийн Батгэрэл /"Женко" клуб/
73 кг-д Наранхүүгийн Хадбаатар /"Женко" клуб/
81 кг-д ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар /"Хангарьд" спорт хороо/
ОУХМ Нямсүрэнгийн Дагвасүрэн /"Хангарьд" спорт хороо/
90 кг-д ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар /ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо/
-100 кг-д хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр /"Женко" клуб/
+100 кг-д ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр /"Хангарьд" спорт хороо/
Эмэгтэй:
48 кг-д гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг /"Женко" клуб/
52 кг-д ОУХМ Адьяасамбуугийн Цолмон /"Женко" клуб/
ОУХМ Балжиннямын Бат-Эрдэнэ /ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо/
57 кг-д ОУХМ Доржсүрэнгийн Сумьяа /"Хилчин" спорт хороо/
ОУХМ Алтайгийн Батзул /"Хангарьд" спорт хороо/
63 кг-д ОУХМ Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа /"Ажнай"/
ОУХМ Балдоржийн Мөнгөнчимэг /"Женко" клуб/
-78 кг-д ОУХМ Пүрэвжаргалын Лхамдэгд /"Женко" клуб/
+78 кг-д ОУХМ Одхүүгийн Жавзмаа /"Женко" клуб/

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment