8o
Улаанбаатар хот
mobile menu

“Монголиа Опен”-д одоогоор 12 орон оролцохоор мэдүүлгээ өгчээ

2018-06-05 11:23:06


Чөлөөт бөхийн “Монголиа Опен” олон улсын тэмцээн зургадугаар сарын 8-10-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Найм дахь удаагийн уламжлалт тэмцээнд одоогийн байдлаар манай улсаас гадна ОХУ, БНХАУ, АНУ, Канад, Казахстан, Кыргызстан, Нигери, Австрали, Иран, Пуэрто-Рико, Гватемал гэсэн 12 орны тамирчид оролцохоор мэдүүлэгээ ирүүлээд байна. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос 2018 оноос эхлэн чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүд, сонгомол бөхийн тус бүр дөрвөн тэмцээнд чансаа олгохоор шийдвэрлэсэн. Манай оронд зохион байгуулагддаг “Монголиа Опен” ОУТ эмэгтэйчүүдийн дэлхийн чансаа олгох статустай болсныг бөхийн хүрээнийхэн мэдэж байгаа билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment