БНСУ-ын нийслэл Сөүл хотод Өмнөд Солонгосын рэп дуучин PSY-ын “Gangnam Style” дууны клипэнд гардаг бүжигт зориулсан хөшөө босохоор болжээ. Энэхүү хөшөөг уран барималч Хванг Ман-Сёк урлаж байгаа бөгөөд жуулчдын үзэх дуртай үзмэр болно гэдэгт Сөүл хотын захиргаа итгэлтэй байгаа аж. Тиймээс хөшөөг дуун дотор мөнхөрсөн Ганнам дүүрэг дэх COEX худалдааны төвийн өмнө босгохоор шийдвэрлэжээ.
“Gangnam style”-д зориулж хөшөө босгоно
2015-10-08 14:42:00