Монголд анх удаа зохион байгуулагдсан "The Voice Of Mongolia" шоу таван сарын хугацаанд үзэгчдийг байлдан дагуулж шилдэгээ шалгаруулсан билээ. Тус шоуны эцсийн шатанд С.Ононбатын багаас Н.Өсөхбаяр, Д.Болдын багаас Ж.Ариунжаргал, Н.Укагийн багаас Ц.Энгүүн, С.Отгонбаярын багаас А.Болормаа нар өрсөлдөж шилдэгийн төлөө өрсөлдсөн. Сүүлийн шатанд тунан үлдсэн хүчтэй оролцогчдын нэг бол Ж.Ариунжаргал юм. Шат болгонд чадварлаг дуучин гэдэгээ баталсан Ж.Ариунжаргалыг сүүлийн шатанд оролцохын өмнө аав нь түүнд хандан "Аав нь рок попын ая дуу хийх биш тэр миний салбар биш. Сайхан дуу сонгосон байх гэж найдаж байна. Дууг хашхирч биш сэтгэлээрээ дуулах нь үнэтэй. Ялахын тулд биш дуулахын тулд дуулаарай." хэмээн охиндоо зөвлөжээ.