8o
Улаанбаатар хот
mobile menu

Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлж байна

2018-05-23 15:45:27

Компанийн тухай хуульд хувьцаат компани (ХК)-ийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зарлан хуралдуулахаар заасан. Ингэхдээ дээрх хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан "Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх тухай журам"-ын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, уг журам болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг нийтэд нэн даруй мэдээлж, холбогдох баримт бичиг, мэдээллийг хурал хуралдуулсанаас хойш ажлын гурван өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлэх үүрэг хүлээсэн байдаг.

Гэтэл нэр бүхий 57 хувьцаат компани өнөөдрийн буюу 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаа хуралдуулаагүй байна. Иймд дээрх хууль, журмуудад заасны дагуу хойно нэр дурдсан ХК-уудын ТУЗ нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг ээлжит бусаар зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг мэдээлж байна.

Хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх нь дуусгавар болсноос хойш эдгээр ТУЗ-үүдтэй байгуулсан аливаа гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тус ХК-уудын хувьцаа эзэмшигч, удирдлага, харилцагч байгууллага болон бусад холбогдох этгээдүүдэд анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл