Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ Дэлхийн аваргын алтан медаль хүртжээ. Тэрбээр энэ сарын 17-19-ний өдрүүдэд Финланд улсад болсон Олон улсын пауэрлифтингийн холбооны хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 105 кг-д энэ жингийн дэлхийн рекордыг хоёр удаа шинэчилж, 242.5 кг шахаж өргөн Дэлхийн аварга болсон байна.
Э.Содномпилжээ дэлхийн рекордыг 2 удаа шинэчилжээ
2018-05-21 12:10:00