8o
Улаанбаатар хот
mobile menu

Зарим компанийг давхар даатгалын зуучлагчдын бүртгэлээс хаслаа

2018-05-15 17:20:00

Санхүүгийн зохицуулах хорооноос батлан мөрдүүлж буй “Даатгалын болон мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлийн журам”-д давхар даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх компанид тавигдах шаардлагыг тодорхой заасан байдаг. Энэхүү журам батлагдахаас өмнө Хорооны нэгдсэн бүртгэлд давхар даатгалын зуучлагчаар бүртгүүлсэн “Аме” ХХК,  “Ар Эм Ай Би” ХХК, “Асимон брокерс” ХХК, “Ачит-Ундарга” ХХК, “Ковер хилл” ХХК, “Монголиан интернэшнл брокерс” ХХК, “Ренессанс” ХХК, “Си Эн Эн Икс” ХХК, “Хүннү Сиэл” ХХК, “Ай Ай БИ” ХХК-уудад зайны хяналт явууллаа.

Дээрх компаниудад албан ёсоор дээрх журмын шаардлагуудыг хангаж ажиллах талаар өмнө нь чиглэл, удирдамж өгч байсан бөгөөд энэ талаар холбогдох баримт бичиг, тайлбараа ирүүлэхийг шаардахад “Ачит-Ундарга” ХХК, “Аме” ХХК, “Ай Ай Би” ХХК, “Ковер хилл” ХХК, “Ренессанс” ХХК-ууд заасан хугацаанд, “Монголиан интернэшнл брокерс” ХХК, “Хүннү Сиэл” ХХК-ууд хугацаа хоцроож ирүүлсэн бол “Асимон брокерс” ХХК, “Си Эн Эн Икс” ХХК, “Ар Эм Ай Би” ХХК-ууд ирүүлээгүй байна.

Ирүүлсэн баримт материалыг хянан үзэхэд “Ачит-Ундарга”, “Монголиан интернэшнл брокерс”, “Хүннү Сиэл”, “Ай Ай Би” компаниудын давхар даатгалын зуучлалын үйл ажиллагаа журмын шаардлагыг хангаж байгаагийн зэрэгцээ урьд өмнө хууль, тогтоомж зөрчсөн үйлдэл гаргаж байгаагүй, албадлагын арга хэмжээ авахуулаагүй байна. Иймд нэр дурдсан дөрвөн компанийг давхар даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх компанийн бүртгэлд шинэчлэн бүртгэж, бусдыг нь тус бүртгэлээс хаслаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment