Ся Боюй 70 настай хиймэл хөлтэй уулчин. Түүний хоёр хөл нь өвдөгний үенээс доош нь хиймэл аж. Гэхдээ тэрбээр дэлхийн дээвэр гэгдэх Эверестийн ноён оргилд гарсан анхны хөлгүй хүн болж чаджээ. Тэрбээр өнгөрсөн даваа гаригийн 08:40 цагт оргилд хүрсэн гэдгийг Балбын Соёл, аялал жуулчлал, иргэний агаарын тээврийн яамнаас мэдээлсэн байна. Ся Боюй нь Эверестийн оргил дээр гарах оролдлогыг таван удаа хийж байж ийнхүү зорьсон зорилгодоо хүрч чадсан аж.