Өчигдөр цахим орчинд Их Аварга Асашёорюү МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын охин Б.Намуунтай гэр бүл болох гэж байгаа гэсэн мэдээлэл тарж нэлээд дуулиан шуугиан тарьлаа. Энэ талаар Аса аварга өөрийн биеэр тайлбар хийсэн байна. Тэрбээр "Намайг хайрладаг бүсгүй одоо намайг юу гэж бодох юм бэ? Намайг бас бод л доо та нар одоо. Аягүй эвгүй байдалд оруулаад байх юм аа, ямар хэцүү юм бэ. Удахгүй нэг хүнтэй сууна аа сууна тэгж байгаад за юу, гэхдээ л Ерөнхийлөгчийн охин биш за юу, хэлчихье!" хэмээн тайлбар хийсэн байна.
Д.Дагвадорж: Удахгүй нэг хүнтэй сууна. Гэхдээ Ерөнхийлөгчийн охин биш
2018-05-12 12:29:00