Ипотекийн зээлийн санхүүжилтэд энэ сарын 4-нд Монголбанкнаас 15.7 тэрбум, Засгийн газраас 29.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгджээ. Тус санхүүжилтэд нийт 657 иргэн хамрагдах боломжтой юм байна.
Монголбанк болон Засгийн газар ипотекийн санхүүжилтийг сард хоёр удаа тогтмол олгож байгаа бөгөөд 2018 он гарснаас хойш нэгдүгээр улирлын байдлаар 48.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудад хуваарилж, 706 иргэн хамрагдсан байна.