8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол туургатны БӨХИЙН барилдаан болно

2018-05-10 16:30:00

“Хамаг Монгол” студи, бөхийн “Жавхлант” дэвжээ хамтран МҮБХ-ны албан ёсны зөвшөөрөлтэйгээр Монгол туургатны бөхийн барилдааныг 2018 оны 6-р сарын 02-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна.
Монгол үндэсний бөх, үзэмчин бөх, буриад бөхийн барилдаан тус бүрийн түрүү бөх гурван сая төгрөгийн бай гардаж, азтай 1 үзэгч шалгаруулан “PRIUS-30” автомашин бэлэглэнэ.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: “ХАМАГ МОНГОЛ” СТУДИ, “ЖАВХЛАНТ” ДЭВЖЭЭ
Лавлах утас:99188612

МОНГОЛ ТУУРГАТНЫ БАРИЛДААНЫ ЖУРАМ

- Бөхчүүдээ олноор хамруулахын тулд 1 бөх нэг төрлийн барилдаанд барилдана.
- Буриад 128 бөхийн барилдаан сугалаагаар явагдах бөгөөд зочин 40 бөх шууд оролцоно. Манай бөхчүүдээс 88 бөх орж барилдана.
-Үзэмчин 128 бөхийн барилдаан сугалаагаар барилдах ба зочин 40 бөх шууд оролцоно. Манайхаас улс, аймгийн алдар цолтой 88 бөх оролцоно.
- Монгол үндэсний бөхийн барилдаанд улс аймгийн алдар цолтой 96 бөх барилдана. Зочин 32 бөх хоорондоо барилдана. Зочин бөхчүүдээс 4 давж түрүү үзүүрт шалгарсан 2 бөх, манай 96 бөхөөс шөвгийн 3-т шалгарсан 3 бөхтэй тойргоор барилдаж, 1-5-р байр эзэлнэ.
-Барилдах бөхчүүдийг 2018 оны 6-р сарын 02-ны өдрийн 11 цагт Төв цэнгэлдэхэд бүртгэнэ.
-Бүртгүүлэхээр ирсэн дарааллаар аль барилдаанд барилдахыг сугалуулна. Цагаан өнгийн бөмбөг сугалвал буриад бөхөөр, хөх бөмбөг сугалвал монгол үндэсний бөхөөр, улаан бөмбөг сугалвал үзэмчин бөхөөр барилдана.
- Гурван төрлийн бөхийн барилдааны бай шагнал адил байна.
-Монгол үндэсний бөхийн барилдаанд туршилтаар барьц сонгохгүй барилдана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
williams owen
Зээлийн хөнгөлөлтийг хүлээн зөвшөөрөх Сайн уу, санхүүгийн хэрэгцээ юу вэ? Бид хамгийн багадаа $ 100,000,000.00 хамгийн багадаа $ 2,000.00 хамгийн багадаа $ 100,000,000.00, 18 жилийн өмнөх болон түүнээ
2018/05/10 197.211.61.53
  • Recent
  • Most Read
  • Most Comment