Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргасан жудочдын шинэчлэгдсэн чансааг эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, 57 кг-д олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумъяа нар жиндээ тэргүүлсэн байна. Тодруулбал, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа жиндээ 6911 оноогоор итгэл төгс тэргүүлсэн бол 48 кг-ийн жинг М.Уранцэцэг 5500 оноогоор тэргүүлсэн байна. 57 кг-д Л.Энхрийлэн 18, 63 кг-д Б.Мөнгөнчимэг 12 дугаар байрт бичигджээ. Манай бусад жүдочид жин тус бүрт 30-с дээш байрт эрэмбэлэгдэж байна. Шинэчилсэн чансааны дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү.
Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүлж байна
2018-05-10 11:33:42