Энэтхэгийн Palam Kalayanasundaram нь 30 жил номын санд ажиллахдаа сар бүр бүх цалингаа ядууст хандивлаж, чөлөөт цагаараа зочид буудалд ажиллаж хэрэглээний мөнгөө олдог байжээ. Амьдралынхаа туршид бүх цалингаа хандивласан түүнийг НҮБ-аас 20-р зууны агуу хүмүүсийн нэгээр нэрлэсэн юм. Мөн Америкийн нэгэн байгууллага түүнийг "Мянганы хүн"-ээр өргөмжилж, их хэмжээний мөнгөөр шагнахад бүгдийг ядууст бэлэглэжээ.
30 жил цалингаа ядууст хандивласан эр
2018-05-06 10:30:00