Хятадын Вухан хотын иргэн Ю Южен хэмээх энэ бүсгүй 12 сая долларын хөрөнгөтэй саятан боловч өглөө бүр үүрийн 3 цагт босч гудамж цэвэрлэдэг байна. Тэрээр 7 хоногийн 6 өдрийг гудамж цэвэрлэн өнгөрүүлдэг гэнэ. Ю Южен “Би хүүхдүүддээ хөдөлмөрлөхийн үнэ цэнийг мэдрүүлэх гэж энэ ажлыг хийж байгаа” хэмээн ярьдаг ажээ.