
Мэргэжлийн сумо бөхийн холбооны Нацү башё энэ сарын 13-нд эхэлнэ. Энэ башёг гуравдугаар сарын тэмцээнд түрүүлсэн ёкозүна Какүрюү М.Ананд тэргүүлэн барилдах аж. Харин барууны жигүүрийг Хакүхо М.Даваажаргал магнайлах бол зүүний дагаварт Кисенасато бичигдсэн байна.



