Манай ард түмэн малаа эрхэмлэж түүний дотроос хонио бурхнаас хайрласан буяны мал гэж дээдлэн түүний шагайгаар үр хүүхдийнхээ тоглоом хийдэг байлаа. Судар бичгийн хүрээлэнд ажиллаж үндэсний музейн үзмэрийг цуглуулхад хүчин зүтгэсэн Их шавийн Барга отгийн бичээч Найдангийн Дэндэв гуай "Эрийн наадам, төрийн тоглоом гэдэг дурдатгалдаа мал аж ахуйг олон жил эрхэлсээрирсэн монголчууд малын шагайг эрхэмд үздэг. Хүүхдүүд шагай цуглуулан олон болгож янз бүрээр тоглосоор ирсэн юм" гэж бичсэн байсан.
Янз бүрийн тоглоом нь:
Шагай авах (шүүрэх)
Шагайгаар дөрвөн бэрх хаях
Шагай харвах
Шагайгаар морь уралдуулах
Шагайгаар таалцах
Шагайгаар алаг мэлхий өрөх (засах)
Эдгээр тоглоом нь тус бүрдээ тодорхой агуулга хэлбэртэй. Тэдгээр нь тус тусдаа тоглох нарийн горим журамтай.
Хэд хэдэн хүүхэд бөөгнөрөн сууж олон шагайн дундаас дээш нь сум (хөө хуяг) аа хаяж ирэхийн хооронд шагайгаа гараараа шүүрч түүн дээрээ сумаа тогтоож авна. Хэрэв сумаа тогтоож чадахгүй бол шүүрсэн шагайгаа их шагайндаа буцааж хийнэ. Аль олон шагай зөв шүүрсэн нь хожно. Энэ тоглолт нь хожсон хүндээ
- Шагайны баян
- Шагайлцахын мэргэн нь Та боллоо гэж сумаа өгдөг горитой ажээ.
Энэ тоглот нь гарын хөдөлгөөнийг чангаруулах нүдний харцыг хурц болгох ардын сурган хүмүүжүүлэх ухааны бие бялдарын дасгал болно.
Хүүхдүүд дөрвөн шагайгаар дөрвөн бэрхийг хаяж тоглоно. Дөрвөн бэрх нь (морь, тэмээ, хонь, ямаа) буулгаж аль түргэн буулгасан нь хожно.
- Дөрвөн бэрх минийх
- Түмэн сүрэг манайх гэж хожсон хүндээ хэлээд дөрвөн шагайгаа авдаг журамтай. Энэ тоглолт нь малыг эрхэмлэн үзэх, малч сэтгэлтэй болгох ардын сурган хүмүүжүүлэх ухааны дасгал болно.
Шагай харвах тоглоом бол олны дунд их түгээмэл зарим газар (Хасаа харвах) гэж хэлдэг. Энэ нь голдуу томчуулын тоглоом болдог.
Шагай харвахад хоёр буюу хэдэн хүн хоёр талцан тусгай суурь самбар зурхай дээр цувуулан өрсөн шагй буюу хасааг харвагч хашлага дээр чиглүүлэн ясан сумыг дунд ба долоовор хуруугаар нясалж арван тохой зайтай газраас харвана. Оносон даруй уухайлж мэргэн харваачийг бахдан хөгжөөж: <<сум мэргэн, сур өргөн болтугай >> гэж бэлэг дэмбэрлийн үг хэлдэг журамтай.
Аль олон оноо авсан тал нь хожно. Энэ тоглолт бол нэгдүгээрт нүдний харц тусгалыг хурц мэргэн болгох, хоёрдугаарт гарын мулчинг сайжруулах хурууний хүчийг нэмэгдүүлэх ардын сурган хүмүүжүүлэх ухааны бие биялдарын хүмүүжлийн нэг чухал дасгал мөн.
Хэдэн хүүхэд цугларч олон шагайгаар уралдааны зам цувуулан өрж тоглогч хүүхэд бүр нэг нэг уралдах марь шагайг сонгон аваад уралдааны замд оруулан тавьж дарван шагай хаяж морь буух бүр нэг нэг морин замаар ахиж хурдалсаар дөрвөн шагайгаар олон морь буулгаж чадсан нь түрүүлэн мориныхоо цолыг дуудаж тоглно.
- Тод магнай
- Торгон жолоо
- Төрийн наадмын
- Түмэн эх гэж цоллон тоглоно.
Энэ бол хүүхдүүдийг ардын наадмын зан үйлтэй танилцуулхын хамт тэднийг моринд дуртай болгон хүмүүжүүлэх ардын сурагн хүмүүжүүлэх ухааны амьдарлыг танин мэдүүлэх хүмүүжлийн нэгэн чухал арга мөн.
Шагайгаар таалцаж тоглоход хоёроос гурван хүүхэд оролцох бөгөөд тэд тоглох шагайг хуваан авч түүнээс нөгөө тоглогчиддоо мэдэгдэхгүй нууцаар хэдэн шагай (10-аас илүүгүй)г атгаж
- Би хэдэн шагай атгав
- Мэргэн юм бол мэдээд таагаач
Цэцэн юм бол цээжлээд хэлээч ! гэж хүүхдүүд харилцан хэлээд тус тусдаа хэдэн шагай атгасны нийлбэр тоог хэлж онож таасан нь бусдын атгасан шагайг хураан авч тоглосоор бүх шагайг хураан авсан нь хожно.
- Бүх шагай минийх
- Бүгд мал манайх. гэж хожсон хүүхэд хэлээд шагайгаа хууж авна. Энэ тоглоом бол хүүхдийг тоолж сургах тооны хэлийг (арав, хорь гэх мэт) сургах ардын сурган хүмүүжүүлэх ухааны нэг арга юм.