УИХ-ын гишүүн асан, Ард түмнээ хайрлая намын дарга Л.Гүндалай улс төрчдийн урлагийн авьяасыг түүчээлсэн билээ. Тэрбээр "Гүн цэнхэрхэн далай ижий", "Монголын тал нутаг", "Үлэмжийн чанар", "Дөрвөн настай халиун" зэрэг дууг клипжүүлэн дуулж байсан. Харин энэ жил уран бүтээлийн хувийн сандаа Өвөр Монголд хит болоод байгаа, хөгжмийн зохиолч Баянгийн ая "Монголоороо байгаасай" хэмээх сайхан дууг клипжүүлэн гаргасан нь олон хүний ярианы сэдэв болоод буй.
Үгүй гээд байхад л...
Гэтэл энэ дууг хэдхэн цагийн дотор 250.000 хүн үзэж, 3500 хүн цааш түгээж, 2800 хүнд таалагдсан бол 1500 хүн сэтгэгдэл үлдээжээ. Гэвч мань эр иргэдэдээ зориулсан сар шинийнхээ бэлгийг хулгайлжээ.
Энэ талаар дуучин Дашдондог “Гүндалай энэ дууг дуулмаар байна. Танай клипнээс чиний дүрсийг авч хаяад би дуулья гэсэн. Тэгэхэд нь зөвшөөрөөгүй. Үгүй гэдгээ хэлээд байхад л хийчихсэн байна. Ямар ч байсан эхлээд Гүндалайтай уулзана” гэсэн байна.