Эмэгтэйчүүдийн 58 кг-д Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” олон улсын тэмцээнд П.Орхон дэлхийн 10 удаагийн домогт аварга Каориг Ичог өвдөг сөхрүүлж алтан медаль хүртэж тив дэлхийд гайхагдаад байгаа билээ. Каори Ичо 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл ялагдал амсалгүй дэлхийн дэвжээнд босоо яваа шилдэг бөх юм. Тэгвэл энэ өдөр Их аварга Д.Дагвадорж П.Орхонд зөвлөгөө өгчээ. Тэрбээр "Ёкозүна болсон өдөр юм байна. Эмэгтэй чөлөөт маань мундаг байна. Баярлах болоогүй. Япончууд алдаан дээрээ улам чангардаг. Рио-д нухаад баярлах хэрэгтэй. Орхон PRIDE" хэмээн цахим хуудастаа бичжээ. Ц.Орхоны домогт аваргыг ялсан өдөр Монгол түмэн сүмогийн анхны их аваргаа өлгийдөн авч байжээ.
Их аварга Д.Дагвадоржийн П.Орхонд өгсөн зөвлөгөө
2016-02-03 09:41:00