Кенайн хойгт “Salty Dawg” хэмээх өвөрмөц кафе бий. Үйлчлүүлэгчид энд архи уух гэж биш хана, таазыг дүүртэл нь наасан долларыг харах гэж ирдэг байна.
1990-ээд оны эхээр кафед үйлчлүүлсэн нэгэн хүн төлбөрөө хананд наалдуулсанаас хойш ийм уламжлал тогтжээ. Тэр хүн үлдэгдэл мөнгөнийхөө хариултаар дараа үнэгүй уух юм авах гэж гэж мөнгөө наалдуулсан гэж тайлбарласан байна. Тэгвэл өнөөдөр үйлчлүүлэгчид кафег доллараар дүүргэсэн тул хэн нь үнэгүй үйлчлүүлэх эрхтэйг ялгаж дийлэхээ больжээ. Сонирхолтой нь, эндхийн доллараас дутаж, алга болох нь ховор гэнэ.