Хятадын ундаа үйлдвэрлэгч “Tiandi No 1 Beverage” корпорацийг үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч Ченг Шен таван жилийн өмнө нэгэн сайн дурын ажил эхлүүлсэн нь өнөөдөр биеллээ олжээ. Тэрээр 200 сая юань буюу 31,9 сая доллараар төрөлх Гуандон мужийн Гуанху тосгонд тус бүр нь 280 метр квадрат талбайтай 285 айлын тансаг орд харш байгуулж, бүгдийг нь нутгийн иргэдэд үнэгүй бэлэглэжээ. Харш бүр таван унтлагын өрөө, хоёр танхим, гарааш, цэцэрлэгтэйгээс гадна хотхонд явган хүн зорчих гүүр, сагсан бөмбөг, бадмингтоны талбай, соёлын арга хэмжээ зохион байгуулах газар хүртэл байгуулж, цөлжсөн тосгоныг “диваажин” болгосон байна.
285 айлын тансаг ордыг нутгийн иргэдэд үнэгүй бэлэглэжээ
2018-04-14 15:30:00